итгэлцлийг бэхжүүлнэ






Монгол Японы Эдийн Засаг Нөхөрлөлийн Холбоо
Манай холбоо нь Монгол, Япон хоёр улсын хоорондын эдийн засаг, бизнес, соёлын харилцааг бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чин хүсэл, тэмүүлэлтэйгээр байгуулагдсан билээ.
Өнөөгийн хурдацтай хөгжиж буй дэлхийд олон улсын хамтын ажиллагаа урьд өмнөхөөс илүү чухал болоод байна. Монгол, Япон хоёр улс олон жилийн турш найрсаг харилцаа, харилцан итгэлцэл, хамтын хөгжлийн төлөө зүтгэж ирсэн. Бид энэ бат бөх харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлж, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, гарааны бизнес эрхлэгчдэд шаардлагатай мэдээлэл, харилцаа холбоо, шинэ боломжуудыг нээн өгөхөөр зорин ажиллаж байна.
Бидний зорилго зөвхөн худалдаа, хөрөнгө оруулалт, хоёр улсын хоорондын эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, мэдлэг, туршлага хуваалцах, бизнесийн хөгжлийг дэмжих, хоёр улсын хооронд урлаг, спорт, соёлын арга хэмжээг зохион байгуулж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэн хүчирхэг хамтын нийгэмлэгийг бүрдүүлэхээр эрмэлзэж байна.