Монгол-Японы Эдийн Засаг Нөхөрлөлийн Холбоо /цаашид “Холбоо” гэх/ нь Япон, Монгол хоёр улсын эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа, харилцан солилцоог дэмжих, хоёр орны хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой төрийн бус байгууллага юм. Тус Холбоо нь Японы компаниуд, хөрөнгө оруулагчид болон мэргэжилтнүүдийг Монголын зах зээлд үйл ажиллагаа явуулахад, мөн Монголын компаниудыг Японы зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлдэг. Энэ хүрээнд хууль эрх зүй, нягтлан бодох бүртгэл, хэлмэрчлэл, орчуулгын чиглэлээр мэргэшсэн хоёр орны байгууллагуудтай хамтран ажиллаж, гишүүддээ цогц дэмжлэг үзүүлэх тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна. Түүнчлэн соёл, спортын арга хэмжээгээр дамжуулан хоёр орны иргэдийн найрсаг харилцааг өргөжүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байна.