— What We Do

Үйл ажиллагааны танилцуулга

Арга хэмжээний менежмент ба ивээн тэтгэлэг

  • Монгол, Японы аж ахуйн нэгжүүдийн бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжих арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалт
  • Худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнесийн холбоод болон Элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
  • Гишүүдэд зориулсан семинар, сургалт, бизнес уулзалт, networking арга хэмжээг зохион байгуулах

Бизнес аялал

  • Хувь хөрөнгө оруулагчдад зориулсан хөрөнгө оруулалтын судалгаа, танилцах аяллыг зохион байгуулах
  • Япон Улсад зохион байгуулагдах үзэсгэлэн, бизнес форум, арга хэмжээнд Монголын аж ахуйн нэгжүүдийн оролцоог дэмжих
  • Монгол Улсад зохион байгуулагдах үзэсгэлэн, бизнес форум, арга хэмжээнд Японы аж ахуйн нэгжүүдийн оролцоог дэмжих

Нийгмийн хариуцлага, хүний нөөцийн хөгжил, соёл, спортын солилцоо

  • Олон улсын оюутан хүлээн авах, ажил эрхлэлтийг дэмжих, япон хэлний боловсрол болон хүний нөөцийн хөгжлийг дэмжих
  • Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн засаглалын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Спортын хөгжил, спортын солилцооны үйл ажиллагааг дэмжих

Олон нийттэй харилцах, мэдээлэл түгээх

  • Вэбсайт, олон нийтийн сүлжээ, мэдээллийн товхимол зэрэг сувгаар холбооны үйл ажиллагааг олон нийтэд хүргэх
  • Монгол Улсын эдийн засаг, нийгэм, зах зээлийн талаарх мэдээллийг гишүүдэд тогтмол хүргэх
  • Санхүү, үл хөдлөх хөрөнгө зэрэг хөрөнгө оруулалтын боломж, зах зээлийн мэдээллийг түгээх

Хөрөнгө оруулалт болон технологи дамжуулалтыг дэмжих

  • Японы хөрөнгө оруулагчдад зориулсан хөрөнгө оруулалтын боломжуудыг тодорхойлох, сурталчлан таниулах
  • Япон компаниудаас Монголын аж ахуйн нэгжүүдэд технологи, ноу-хау дамжуулах үйл ажиллагааг дэмжих
  • “Алсын Хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой холбоотой төслүүдийг сурталчлах

Гишүүдийн зөвлөх үйлчилгээ

  • Хууль эрх зүй, нягтлан бодох бүртгэл, аман болон бичгийн орчуулга зэрэг чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, холбон зуучлах дэмжлэг үзүүлэх
  • Бизнесийн хэрэгцээ, зорилгод нийцсэн ганцаарчилсан бизнес түншлэл, хамтын ажиллагааны холболтыг дэмжих
  • Салбарын судалгаа хийх, стратегийн зөвлөгөө өгөх, санхүүжилт татах болон бизнесийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх