Япон Улсын Charion Co., Ltd. компани Монгол Улсын зах зээлд нэвтрэх чиглэлээр дотоодын түнш байгууллагуудтай хамтын ажиллагааны боломжийг хэлэлцлээ
— Монгол-Японы Эдийн Засаг Нөхөрлөлийн Холбоо бизнесийн түншлэлийг дэмжиж, гоо сайхан болон амны хөндийн арчилгааны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зорьж байна —
2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Япон Улсын шүд цайруулалт, амны хөндийн арчилгааны салбарын тэргүүлэгч компани болох Charion Co., Ltd.-ийн удирдлагууд Монгол Улсад айлчиллаа. Тус айлчлал нь Монгол-Японы Эдийн Засаг Нөхөрлөлийн Холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжсэн бөгөөд Монгол Улсын зах зээлд нэвтрэх боломжийг судлахаар дотоодын аж ахуйн нэгжүүдтэй бизнес уулзалтуудыг зохион байгууллаа.
Япон Улсын Charion компанийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын зах зээлд борлуулах, хамтран ажиллах сонирхолтой Монгол Улсын аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, албан ёсны дистрибьютерийн гэрээ байгуулах боломж, борлуулалтын тогтолцоо, зах зээлийн эрэлт хэрэгцээ зэрэг асуудлаар санал солилцон, Монгол Улс дахь бизнесийн үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлээр бодитой хэлэлцүүлэг өрнүүлэв.
🔳 Япон Улсын тэргүүлэгч шүд цайруулалтын брэнд Монгол Улсын зах зээлд нэвтрэхээр зорьж байна
Charion Co., Ltd. нь “Дэлхийн хамгийн гэрэлтсэн инээмсэглэлийг хамтдаа бүтээцгээе” гэсэн уриан дор өөрсдийн “Bihaku” брэндээр дамжуулан өөртөө үйлчлэх шүд цайруулалт болон амны хөндийн арчилгааны бүтээгдэхүүний бизнес эрхэлдэг Япон Улсын тэргүүлэгч компани юм.
Тус компани нь 2015 онд байгуулагдсанаасаа хойш шүд цайруулах төхөөрөмжийн хөгжүүлэлт, үйлдвэрлэл, борлуулалт, амны хөндийн арчилгааны бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлт, мөн медиа бизнес зэрэг өргөн хүрээний үйл ажиллагааг явуулж, Япон Улсын амны хөндийн арчилгааны зах зээлийн хөгжлийг манлайлан ажиллаж байна.
2024 оны зах зээлийн судалгаагаар Charion Co., Ltd. нь өөрийн ангиллын шүд цайруулах төхөөрөмжийн зах зээлийн 80-90 хувийг эзэлж, Япон Улсын шүд цайруулалтын салбарын тэргүүлэгч компаниар нэрлэгджээ.
Мөн тус компани нь 10,000 гаруй төхөөрөмжийг зах зээлд амжилттай нэвтрүүлээд зогсохгүй, дэлхийн 16 гаруй улсад бизнесээ өргөжүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Япон болон олон улсын зах зээлд арвин туршлага, бодит амжилтыг бий болгосон юм.
🔳 Дэлхийн 16 гаруй улсад үйл ажиллагаагаа өргөжүүлсэн олон улсын брэнд
Charion компани нь зөвхөн Япон Улсын зах зээлээр хязгаарлагдахгүй, гадаад зах зээлд үйл ажиллагаагаа тэлэхэд идэвхтэй анхааран ажиллаж байна.
Одоогоор тус компани АНУ, БНХАУ, БНСУ, Тайвань, Сингапур, Тайланд, Вьетнам, Индонез, Малайз, Камбож, АНЭУ (Дубай), Узбекистан, Киргиз зэрэг 16 гаруй улс, бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсыг дараагийн стратегийн өсөлт, хөгжлийн зорилтот зах зээлүүдийн нэгээр тодорхойлоод байна.
Түүнчлэн Тайландын CP Group-тэй хамтарсан компани (Joint Venture) байгуулах, БНСУ-ын түнш байгууллагуудтай борлуулалтын гэрээ байгуулах зэрэг олон улсын компаниудтай стратегийн түншлэлээ идэвхтэйгээр өргөжүүлж, дэлхийн зах зээл дэх байр сууриа улам бэхжүүлсээр байна.
🔳 Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн сонирхол өндөр байна
Энэ удаагийн айлчлалын үеэр танилцуулсан Япон Улсын өөртөө үйлчлэх шүд цайруулах үйлчилгээ болон амны хөндийн арчилгааны бүтээгдэхүүнүүдэд Монгол Улсын аж ахуйн нэгжүүд өндөр сонирхол илэрхийлж, зах зээлд хамтран нэвтрүүлэх болон бизнесийн хамтын ажиллагааны боломжуудын талаар өргөн хүрээнд хэлэлцээр өрнүүллээ.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад гоо сайхан, эрүүл мэндийн үйлчилгээний зах зээл эрчимтэй тэлж байгаа бөгөөд гоо сайхны салон, арьс гоо заслын төв, фитнес клуб, клиник зэрэг олон төрлийн байгууллагуудын дунд шинэ үйлчилгээ нэвтрүүлэх эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.
Charion компанийн өөртөө үйлчлэх шүд цайруулах үйлчилгээ нь гоо сайхны салон төдийгүй үсчин, фитнес клуб, сэргээн засах болон бариа заслын төв, эмийн сан, зочид буудал зэрэг олон төрлийн үйлчилгээний байгууллагуудад нэвтрүүлэх боломжтой уян хатан бизнесийн загвартай. Энэхүү үйлчилгээ нь Япон Улсад амжилттай нутагшиж, өргөн хэрэглээнд нэвтэрсэн бөгөөд олон төрлийн бизнесийн үйл ажиллагаатай хослуулан хэрэгжүүлэх боломжтойгоороо онцлог юм.
Энэ удаагийн уулзалтаар Япон Улсад хуримтлуулсан энэхүү туршлага, бизнесийн нөү-хау-ийг Монгол Улсын зах зээлд нутагшуулах боломж, хэрэгжүүлэх арга замын талаар талууд дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагааны боломжуудыг бодитойгоор хэлэлцлээ.
🔳 Монгол-Японы Эдийн Засаг Нөхөрлөлийн Холбоо нь Япон Улсын аж ахуйн нэгжүүдийн Монгол дахь бизнесийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна
Монгол-Японы Эдийн Засаг Нөхөрлөлийн Холбоо нь Японы аж ахуйн нэгжүүдийн Монголын зах зээлд нэвтрэх үйл явцыг дэмжих хүрээнд дотоодын түнш байгууллагуудтай холбох, зах зээлийн судалгаа, бизнесийн зөвлөгөө үзүүлэх, төрийн болон холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааг уялдуулах зэрэг бизнесийг дэмжих цогц үйлчилгээг үзүүлж байна.
Энэхүү бизнес уулзалтууд нь Монгол-Японы Эдийн Засаг Нөхөрлөлийн Холбооны бизнесийг дэмжих үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд Япон, Монгол хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хооронд шинэ бизнесийн боломжийг бий болгож, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, урт хугацааны түншлэлийн бат бөх суурийг тавихад чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
Цаашид Charion компани нь Монгол Улс дахь боломжит түнш байгууллагуудтайгаа хэлэлцээг үргэлжлүүлж, борлуулалт болон бизнесийн үйл ажиллагааны тогтолцоог үе шаттайгаар бүрдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын зах зээлд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэх бэлтгэл ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөж байна.
Монгол-Японы Эдийн Засаг Нөхөрлөлийн Холбоо нь цаашид ч Япон, Монгол хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжиж, шинэ түншлэл, хөрөнгө оруулалт, бизнесийн боломжийг бий болгох замаар хоёр улсын эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэхэд бодит хувь нэмэрээ оруулсаар байх болно.


