Япон улстай бизнес хийх сонирхолтой Монголын компаниудын анхааралд:
― Судалгаанд оролцсон байгууллагуудад талархал илэрхийлж, сүүлийн шатны бүртгэлийн талаар мэдэгдэл хүргүүлж байна ―

Монгол-Японы Эдийн засаг Нөхөрлөлийн Холбооноос Япон улстай бизнес эрхлэх болон хамтран ажиллах сонирхолтой Монгол компаниудад зориулан онлайн үнэ төлбөргүй гишүүний урьдчилсан бүртгэл (санал асуулга)-ийгг зохион байгуулж байна.

Одоогийн байдлаар ойролцоогоор 300 гаруй хариулт ирээд байгаа бөгөөд
олон байгууллага энэхүү санаачилгад сонирхолтой хандаж байгаад бид чин сэтгэлээсээ талархаж байна.

Ирүүлсэн хариултуудад дараах төрлийн санал, хэрэгцээ ихээр тусгагдсан байна. Үүнд:

  • Япон улстай бизнес эхлүүлэхийг хүсэж байгаа боловч хаанаас эхлэхээ мэдэхгүй байх
  • Японы компаниудтай хамтран ажиллах явцад тулгарч буй асуудал, бэрхшээл
  • Япон улстай хамтарсан тодорхой төсөл хэрэгжүүлэх санаа, төлөвлөгөөтэй байгаа

зэрэг Япон улстай бизнесийн хамтын ажиллагаатай холбоотой бодит хэрэгцээ, асуудлууд олон байна.

Одоогоор бид ирүүлсэн хариултуудыг дарааллаар нь хянан үзэж байгаа бөгөөд
шаардлагатай тохиолдолд компани бүртэй тус тусад нь холбогдон, ганцаарчилсан уулзалт зохион байгуулхаар төлөвлөж байна.

Санал асуулгад оролцох хугацааны тухай:

Энэхүү санал асуулгын бүртгэлийн хугацааг 2026 оны 3-р сарын сүүл хүртэл үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

Хэрэв танай байгууллага хараахан бөглөөгүй бол энэ боломжийг ашиглан асуулгад оролцоно уу.

Төсөл нь одоогоор санааны шатанд байсан ч бөглөх боломжтой тул та бүхнийг чөлөөтэй оролцохыг урьж байна.

Гишүүний түр бүртгэл (санал асуулга)-ийн тухай:

  •         Бүртгэл болон хариулт бүгд үнэ төлбөргүй
  •         Бөглөх хугацаа: ойролцоогоор 5 минут
  •         Төслийн санаа анхан шатанд байсан ч бөглөх боломжтой

Таны өгсөн мэдээллийг дараах зорилгоор ашиглана.

Бизнесийн хамтын ажиллагаа, бизнес холболт (business matching)

Ганцаарчилсан уулзалт зохион байгуулах

Мэдээлэл хүргэх зэрэг цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ашиглах болно.

※ Анхааруулга: Энэхүү санал асуулгад оролцсоноор тодорхой дэмжлэг, төсөл, хамтын ажиллагаа, эсвэл бизнесийн санал баталгаатай болно гэсэн үг биш болохыг урьдчилан мэдэгдэж байна.

▶ Урьдчилсан бүртгэл (асуулга) бөглөх
【Google Form URL】

Монгол-Японы Эдийн засаг Нөхөрлөлийн Холбооны үйл ажиллагааны талаар
дараах албан ёсны вэбсайтаас дэлгэрэнгүй танилцана уу.

https://jpn-mndoyukai.or.jp/