Монгол Улсын Засгийн газар нь Орхон хөндийд орших Өвөрхангай аймагт “Хархорин хот” нэртэй шинэ хот байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь түүхэн Хархорумын нутагт орчин үеийн, тогтвортой хөгжилтэй, байгальд ээлтэй хот байгуулах зорилготой юм.
2024 оны 3-р сард зохион байгуулагдсан олон улсын уралдаанд 54 улсын 428 баг оролцож, тэдгээрээс 6 баг эцсийн шатанд шалгарсан байна. Монгол–Японы Эдийн засгийн Найрамдлын Холбооны түнш байгууллага болох Японы Index Strategy, Inc. ĸомпани нь алдарт архитеĸтор Кума Кэнго болон бусад нэр хүндтэй архитеĸтор, мэргэжилтнүүдтэй хамтран оролцож, Хархорин хотын смарт сити төлөвлөгөөгөөр гуравдугаар байранд шалгарсан юм.
Хархорин хот нь Монгол Улсын шинэ төв хот болон хөгжиж, дэвшилтэт үйлдвэрлэл ба соёлын төв болох зорилготой. Мөн бүс нутгийн хөгжил болон олон улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохыг зорьж байна. Index Strategy, Inc. ĸомпанийн баг байгаль орчинтой уялдуулсан мастер төлөвлөгөө боловсруулж, өндөр үнэлгээ авсан юм.
Цаашид эцсийн шатанд шалгарсан зургаан баг Монгол Улсын Засгийн газартай хамтран энэхүү төслийг цааш үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

