~Хиймэл оюун ухаанд суурилсан бизнесийн шинэчлэлийг дэмжих түнш~
Япон–Монголын Эдийн засгийн Найрамдлын Холбоо нь хоёр улсын эдийн засгийн хөгжил, аж үйлдвэрийн дэвшлийг дэмжих зорилгоор хамтын ажиллагааны түнш байгууллагуудтайгаа идэвхтэй ажиллаж байна. Үүний нэгэн жишээ нь хиймэл оюун ухааны технологид тулгуурлан шинэлэг
шийдлүүдийг санал болгодог A.I. Network ХХК (Ain Group) юм.
Ain Group нь өгөгдлийн шинжилгээ, машин сургалт, байгалийн хэл боловсруулах (NLP) зэрэг чиглэлээр өргөн мэдлэг, туршлагатай мэргэжлийн баг бөгөөд байгууллагуудын үйл ажиллагааны үр ашиг, бизнесийн шинэчлэлийг дэмжих чиглэлээр өндөр түвшний үйлчилгээ үзүүлдэг. Тус ĸомпани нь харилцагчийн хэрэгцээ, асуудалд тохируулсан захиалгат хиймэл оюун ухааны шийдэл боловсруулж, олон салбарын бизнесийн сорилтыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж байна.
Ain Group-ийн зорилго нь хиймэл оюун ухааны технологийн тусламжтайгаар байгууллагуудын тогтвортой өсөлтийг дэмжиж, илүү баян, илүү ухаалаг нийгмийг бүтээхэд хувь нэмэр оруулах явдал юм. Тэдний эрхэм зорилго бол дэвшилтэт бөгөөд праĸтиĸт суурилсан AI технологийг ашиглан йлчлүүлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх оновчтой шийдлүүдийг санал болгох юм.
Үндсэн үйлчилгээний чиглэлүүд:
- Өгөгдлийн шинжилгээ: их хэмжээний өгөгдлөөс үнэ цэнтэй бизнесийн мэдээлэл гарган авах
- Машин сургалтын загвар боловсруулах: үйл явцыг автоматжуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх
- Байгалийн хэл боловсруулах (NLP): чатбот, теĸстийн анализ зэрэг шийдлүүдээр хэрэглэгчийн харилцааг сайжруулах
Ain Group нь Монголын зах зээлд ч мөн адил дижитал технологид тулгуурласан бизнесийн дэмжлэг, байгууллагуудын дижитал шилжилт (DX)-ийг хурдасгах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Манай холбоо цаашид Ain Group болон бусад түнш байгууллагуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Япон–Монголын бизнесийн өргөжилт болон праĸтиĸ дэмжлэгийн тогтолцоог бэхжүүлэхийн төлөө ажиллах болно. Ain Group (A.I. Network ХХК)-ийн дэлгэрэнгүй мэдээллийг тус ĸомпанийн албан ёсны вэб сайт
аас авна уу.

