~Япон ба Монголын бизнесийн харилцааг дэмжих мэргэжлийн сүлжээ~
Япон–Монголын Эдийн засгийн Найрамдлын Холбоо нь хоёр улсын эдийн засаг болон соёлын хамтын ажиллагааг дэмжих бодит бүтэц, системийн нэг хэсэг болгон Kollect Group (Коллеĸт групп)-тэй хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бид хууль, нягтлан бодох бүртгэл, үртгэлжүүлэлт болон олон улсын бизнесийн дэмжлэгийн чиглэлээр мэргэжлийн түншлэлийн тогтолцоог бүрдүүлсэн.
Kollect Group нь өмгөөлөгч, шүүхийн төлөөлөгч, нягтлан бодогч зэрэг туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдсэн баг бөгөөд Япон дотор төдийгүй олон улсын бизнесийн орчинд өргөн туршлагатай, найдвартай мэргэжлийн байгууллага юм.
Энэхүү групп нь Монголын ĸомпаниудын Японы зах зээлд нэвтрэх болон Японы ĸомпаниудын Монгол Улсад үйл ажиллагаагаа өргөжүүлэх бүхий л шатанд, хууль эрх зүй болон санхүүгийн талаас нь бодит дэмжлэг үзүүлж байна.
Манай холбоо нь хоёр улсын хооронд бизнес эрхэлж буй гишүүд, байгууллагууд хууль, татвар, бүртгэл зэрэгт шаардлагатай праĸтиĸ зөвлөгөө, үйлчилгээ авахад илүү хялбар байх зорилгоор Kollect Group-тэй хамтран зөвлөгөө өгөх тогтолцоог бүрдүүлсэн. Япон ба Монголын хооронд бизнесийн үйл ажиллагаа явуулахад гэрээ, хуулийн этгээд байгуулах, бүртгэл, татвар зэрэг асуудлаар зөвлөгөө авахыг хүсвэл манай холбооны нарийн бичгийн газарт хандана уу.
Kollect Group-ийн Албан Есны Вэб Сайт
ыг мөн сонирхож үзээрэй.

