Skip to content Skip to sidebar Skip to footer

Монголын хөлбөmБӨГИЙН ХОЛБООНД ДУЛААН ХАДГАЛАХ СПОРТ ХУВЦАС ХАНДИВЛАЛАА.

Монголын хөлбөмбөгийн дээд лигийн тоглолтууд жил бүрийн хавар буюу өвлийн жавартай хүйтэн үед явагддаг. Энэ нь тоглогчдоос бие бялдар төдийгүй тэсвэр хатуужил ихээхэн шаарддаг. Ийм цаг уурын хатуу ширүүн нөхцөлд тамирчдад тав тухтай, зориулалтын хувцас, хэрэгсэл шаардлагатай. Иймээс Монгол-Японы Эдийн Засаг Нөхөрлөлийн Холбоо, Төв Азарганууд клуб хамтран Монголын хөлбөмбөгийн дээд лигийн 10 багт зориулан UNIQLO HEATTECH брендийн спорт хувцас хандивлалаа. Баг бүрт 30 ширхэг HEATTECH цамц, 30 ширхэг HEATTECH өмд олгосон бөгөөд эдгээр нь дулаан хадгалах, биед эвтэйхэн, спортод тохирсон материалаар хийгдсэн юм.

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Төв Азарганууд клубын төлөөлөгч У.Тэмүүжин: “Тамирчид маань хасах хэмийн хүйтэнд ч тоглолтоо үргэлжлүүлдэг. Харин энэ удаагийн дэмжлэг тамирчдад илүү тухтай бэлтгэлээ хийх, тоглох боломжийг олгож байна” хэмээн онцоллоо.

Энэхүү дэмжлэг нь зөвхөн тамирчдад хэрэгцээтэй хувцас бус, Монголын спортын хөгжилд оруулж буй хувь нэмэр бөгөөд хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх, залуусын идэвх санаачилгыг дэмжих утга агуулгатай үйл ажиллагаа болж байна. Монгол-Японы Эдийн Засаг Нөхөрлөлийн Холбоо ТББ нь цаашид ч спорт, боловсрол, соёлын чиглэлээр олон талт түншлэлээр дамжуулан Монголын ирээдүйг хамтдаа дэмжин ажиллах зорилготой юм.

Эдийн засгийг идэвxжүүлж, итгэлцлийг бэхжүүлнэ