Монгол-Японы эдийн засаг нөхөрлөлийн холбоо ТББ-ын гол үйл ажиллагаа нь Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчдийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн үүрэгтэй.
Нээлтийн ёслолын ажиллагаанд холбооны удирдлагууд болох холбооны Ерөнхийлөгч М.Оч, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Ганбаатар, холбооны УЗ-ийн дарга Ёшиказу Кай нараас гадна Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам асан Д.Чойжамц, хөгжмийн продюссер Б.Наранзун, реппер Big Gee. “UB групп”-ын гүйцэтгэх захирал О.Гэрэл нар оролцсон юм.
Нээлтийн ёслолын үеэр:
– Монгол, Японы Засгийн газрын төлөөллүүд болон бизнесийн салбарын манлайлагчид оролцож, хоёр орны эдийн засгийн харилцааны ирээдүйн төлөвийг тодорхойлох
– Хоёр орны бизнес эрхлэгчид харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцэх
– Монгол, Японы соёл, урлагийн төлөөллүүд оролцож, хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэх
– Холбооны үйл ажиллагааны цар хүрээ, зорилго, ирээдүйн төлөвлөгөөг танилцуулах зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдсан.
Монгол-Японы эдийн засаг нөхөрлөлийн холбоо нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд ач холбогдол өгч байгаа. Мөн Монгол, Японы ард түмний найрамдлыг улам бэхжүүлэх, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх үндэс суурийг тавихад ач холбогдол өгч байгаа.