Хамтран ажилладаг түнш байгууллагуудаа танилцуулж байна

— Монгол – Японы хамтын ажиллагааг дэмжих олон талт мэргэжилтнүүдийн сүлжээ —

Монгол-Японы Эдийн Засаг Нөхөрлөлийн Холбоо нь Монгол болон Япон Улсын хоорондын эдийн засгийн солилцоо, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор Монгол, Японы олон төрлийн хамтрагч байгууллага, мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллаж байна.

Архитектур ба үл хөдлөх хөрөнгө, санхүү, хууль эрх зүй, зөвлөх үйлчилгээ, үйлдвэрлэл зэрэг олон салбарт манай хамтрагч байгууллагууд, мэргэжилтнүүд өөрсдийн онцлог давуу талыг ашиглан Монгол-Япон улсын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил дамнасан төслүүдийг дэмжих үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.

Япон улс дахь түнш байгууллагууд

Манай холбооны Япон Улс дахь хамтрагчидийг архитектур, хот төлөвлөлт, үл хөдлөх хөрөнгө, санхүү, үйлдвэрлэл, хууль эрх зүйн салбарын тэргүүлэх компаниуд болон мэргэжилтнүүд голлон бүрдүүлж байна.
Үүнд олон улсад нэр хүндтэй архитектурын зураг төслийн компаниуд, дэлхий даяар сүлжээтэй үл хөдлөх хөрөнгийн чиглэлийн компаниуд, мэргэшсэн санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагууд, чанарыг эрхэмлэсэн түүхэн уламжлалтай үйлдвэрлэлийн компаниуд, дотоод болон олон улсын бизнесийн чиглэлээр нэр хүнд бүхий хуулийн фирмүүд багтаж байна.

Манай хамтрагчид нь Японы зах зээлд найдвартай мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхээс гадна олон улсын зах зээлд болон олон улсын төслүүд дээр ч чухал үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Монгол улс дахь түнш байгууллагууд

Монгол Улсад манай хамтрагч байгууллага, мэргэжилтнүүд нь голчлон зөвлөх үйлчилгээ, хөрөнгө оруулалт, худалдаа, хууль эрх зүйн салбарт үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол Улсын нөхцөл байдлыг онцгойлон судалсан мэдлэг бүхий зөвлөх компаниуд, Монгол – Японы хооронд гүүр болж ажилладаг худалдааны байгууллагууд, логистик, санхүү, барилга, байгаль орчны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, мөн хоёр улсын хууль эрх зүйн орчин, бизнесийн практикийг сайн мэддэг хуульчид бодит, газар дээрх дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

Дотоодын нөхцөл байдал болон олон улсын хэтийн төлөвийг хослуулсан мэргэжилтэнүүдтэй хамтран ажилласнаар бид хөрөнгө оруулалтын орчны талаарх ойлголтыг илүү гүнзгийрүүлж, үйл ажиллагааны түвшинд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх бололцоог олгож байна.

Цаашдын чиг хандлага

Манай хамтрагч байгууллага болон мэргэжилтнүүдийн сүлжээтэй хамтран Монгол-Японы Эдийн Засаг Нөхөрлөлийн Холбоо нь цаашид дараах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна. Үүнд:

  • Япон, Монгол улсын бизнес эрхлэгчилийн хооронд бизнесийн холболт (business matching)
  • Хөрөнгө оруулалт болон төслийн хөгжүүлэлтийн дэмжлэг
  • Бид төр, хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан хамтын ажиллагааны шинэ боломжуудыг үргэлжлүүлэн бий болгох болно.

Салбар бүрийн мэргэжлийн давуу талыг хүндэтгэн, хамтрагчидтайгаа нягт уялдаа холбоотой ажилласнаар бид Монгол – Японы эдийн засгийн харилцааг улам бэхжүүлэхэд тууштай анхаарч ажиллах болно.

Мөн гишүүддээ илүү иж бүрэн үйлчилгээ үзүүлэхийн тулд хамтрагч байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтын ажиллагаагаа цаашид тогтмол өргөжүүлж, гүнзгийрүүлсээр байх болно.

Түнш байгууллагуудын жагсаалт (Ямар нэгэн эрэмбэ дараалалгүй)

Дараах жагсаалт нь манай холбооны үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй хамтрагч байгууллага, мэргэжилтнүүдийн хэсэгчилсэн жагсаалт болно.

Япон улс дахь түнш байгууллагууд

  • Kengo Kuma & Associates
  • List Sotheby’s International Realty
  • Nippon Bronze Co., Ltd.
  • Bankers Co., Ltd.
  • AI Network Co., Ltd.
  • Global Cloud Estate Co., Ltd.
  • Kollect Partners Law Office

Монгол улс дахь түнш байгууллагууд болон мэргэжилтнүүд

  • Prosolutions TIN LLC
  • UB Group LLC
  • Naran Shouji Mongolia LLC
  • С. Отгонжаргал (Хуульч)

*Жагсаалтын дараалал нь ямар нэгэн давуу эрх, ач холбогдлыг илэрхийлэхгүй.
*Дээрх мэдээлэл нь нийтлэгдсэн үеийн байдлаар хүчинтэй болно.

Өнгөрөгч 2025 оны туршид манай үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан бүх түнш байгууллага, мэргэжилтнүүдэд гүн талархал илэрхийлье.