Skip to content Skip to sidebar Skip to footer

ASIAN INNOVATION & CULTURAL FORUM 2024

Азийн инноваци, соёлын форум 2024 арга хэмжээ нь 2024 оны 6-р сарын 13-нд Монгол Улсын Чингис хаан музейд зохион байгуулагдсан.

Форумаар хэлэлцсэн гол асуудлууд :

Энэхүү форумын гол зорилго нь соёл, аялал жуулчлалын салбар болон дэвшилтэт технологийн нэгдлийг бий болгох, Монгол Улс болон Азийн бусад орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж байв. Форумын үеэр олон улсын нэр хүндтэй мэргэжилтнүүд, томоохон компаниудын төлөөлөгчид хамгийн сүүлийн үеийн инноваци, технологийн мэдээлэл хуваалцаж, Монгол болон Азийн улс орнуудын соёлын үнэт зүйлийг хөгжүүлэх талаар ярилцсан.

Форумын хөтөлбөр ба илтгэгчид :

Монгол Улсын Соёлын Яам, технологийн салбарын мэргэжилтнүүд болон олон улсын томоохон компаниудын төлөөлөгчид илтгэл тавьсан бөгөөд гол оролцогчид нь дараах хүмүүс байв :

  • Д. Наранцэцэг (Монгол Улсын Соёлын Яамны газрын дарга)
  • Ёшиказү Кай Kai (RAKUZA ХХК-ийн гүйцэтгэх захирал)
  • Кума Кэнго (Kengo Kuma & Associates архитектурын товчооны тэргүүн)
  • Табата Хажимэ (JP GAMES JAPAN компанийн CEO)
  • Forrester Young (Blockchain China)
  • Li Ming (Хонконгийн Политехникийн их сургуулийн судлаач, Хонконг Web3.0 стандартын холбооны ерөнхийлөгч)
  • А. Энхбаяр (Монгол Улсын Их Сургуулийн профессор)
  • Б. Ганбаатар (Монгол-Японы эдийн засаг нөхөрлөлийн холбоо ТББ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга)

Форумын үеэр :

  • Форумын Азийн орнуудын инновацын экосистемийг сайжруулах, стартапуудыг дэмжих
  • Дижитал шилжилт, хиймэл оюун ухаан зэрэг дэвшилтэт технологийн талаар хэлэлцэх
  • Соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уран бүтээлчдийг дэмжих
  • Азийн орнуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх 

зэрэг сэдвүүдийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг, үзэсгэлэн, урлагийн тоглолт зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдсан. Энэхүү арга хэмжээ нь соёл, технологийн салбарын уялдаа холбоог хөгжүүлэх, Монгол Улс болон Азийн улс орнуудын соёлын өвийг хамгаалах, шинэ үнэт зүйлсийг бүтээх зорилготой байсан.

Эдийн засгийг идэвxжүүлж, итгэлцлийг бэхжүүлнэ