Эрхэм хүндэт гишүүд, түншүүд, хамтран ажиллагсдаа,
Та бүхэнд Монгол-Японы эдийн засгийн түншлэл холбооны нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлж байгаадаа баяртай байна. Манай холбоо нь Монгол, Япон хоёр улсын хоорондын эдийн засаг, бизнес, соёлын харилцааг бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чин хүсэл, тэмүүлэлтэйгээр байгуулагдсан билээ.
Өнөөгийн хурдацтай хөгжиж буй дэлхийд олон улсын хамтын ажиллагаа урьд өмнөхөөс илүү чухал болоод байна. Монгол, Япон хоёр улс олон жилийн турш найрсаг харилцаа, харилцан итгэлцэл, хамтын хөгжлийн төлөө зүтгэж ирсэн. Бид энэ бат бөх харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлж, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, гарааны бизнес эрхлэгчдэд шаардлагатай мэдээлэл, харилцаа холбоо, шинэ боломжуудыг нээн өгөхөөр зорин ажиллаж байна.
Бидний зорилго зөвхөн худалдаа, хөрөнгө оруулалт дэмжихээс гадна, хоёр улсын хоорондын эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, мэдлэг, туршлага хуваалцах, бизнесийн хөгжлийг дэмжих хүчирхэг хамтын нийгэмлэгийг бүрдүүлэхээр эрмэлзэж байна. Монгол, Японы бизнесийн байгууллагуудыг холбон, инноваци, хамтын хөгжлийг хурдасгах боломжийг бүрдүүлэх нь бидний гол зорилт юм.
Монгол Улсын 2025 оны хөгжлийн төлөвлөгөө нь эдийн засгийн тогтвортой өсөлт, хүний хөгжлийг дэмжих, шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зэрэг зорилготой. Мөн уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дөрвөн улирлын аялал жуулчлалын дэд бүтэц, үйлчилгээг өргөжүүлэх, Шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлийг инновацийн хөгжүүлэлтийг эрчимжүүлэх гэх мэт олон сайхан зорилтуудыг хэрэгжүүлэхээр зорьж байгаа тул эрхэм гишүүд, түншүүдэд бизнесийн таатай орчин бүрдэж байгааг сонордуулахад баяртай байна.
Монгол, Япон хоёр улсын хооронд шинэ боломжууд нээгдсээр байгаа энэ үед бид та бүхнийг хамтдаа ажиллахыг урьж байна. Бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй хувь хүнь байгууллагууд, стратегийн түншлэл хайж буй хөрөнгө оруулагч эсвэл олон улсын тавцанд гарч, шинэ зах зээлд хөл тавихыг зорьж буй бол бидэнтэй нэгдэхийг урьж байна.
Манай холбоог дэмжиж, Монгол-Японы харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй бүх гишүүд, түншүүддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Бид хамтдаа илүү их амжилт, хөгжил дэвшил, тогтвортой ирээдүйг бий болгож чадна гэдэгт итгэлтэй байна.
Ирие Хироюуки
Удирдах зөвлөлийн тэргүүн
Монгол-Японы эдийн засгийн түншлэл холбоо